Sunday, March 23, 2014

ЗӨВЛӨГӨӨ




Аялал хийгээд явж байхад болон ирсэний дараа тэгдэг байж, ингэдэг байж гэсэн зүйлс маш их гарна. Иймээс бид хоёр аялалынхаа туршлага дээр үндэслээд хэдэн зөвлөгөө өгхөөр шийдлээ.

Зөвлөгөө №1
Юун түрүүнд ачааны талаар ярилцая. Анх аялал эхлэхийн өмнө сайтар авч явах юмаа тооцоолох хэрэгтэй. Хэрэггүй зүйл авч явснаар өөрийгөө зовоох болно. Аль болох хөнгөн чанарын зүйл авч явахыг бод. Аялал хийгээд алхаж байхад жижиг гэлтгүй 250, 100 гр хүртэл чамд дараа болох болно. Олуулаа явж байгаа тохиолдолд гал тогооныхоо хэрэгслийг хувааж авах хэрэгтэй давхцуулалгүй. Аль болох бага овортой, авсаархан, олон үйлдэлтэй зүйлс байвал зүгээр.

Зөвлөгөө №2
Ер нь бол явган аялал хийж буй тохиодолд GPS байвал зүгээр. Очих газрынхаа болон төлөвлөсөн өртөөнүүдийнхээ координатыг оруулж өгсөнөөр төөрөхгүй, цаг алдахгүй, эргэлзэх зүйлгүй болох юм. Бид 2-н жишээн дээр харж болох юм. Дан газрын зургаар хөтөч хийнэ гэдэг бас л баталгаагүй хэрэг л дээ. Ядаж газрын зурган дээрээсээ хэчнээн км явхаа мэдчээд, GPS-ээрээ явсан км-ээ харан өртөөн дээрээ асуудалгүй хүрнэ. 

Зөвлөгөө №3
Явж буй хамт олноороо ярилцан өдөрт хэчнээн км явахаа тохирох хэрэгтэй. Бид 2-н хувьд өдөрт дунджаар 25 км алхаж байсан. Энэ бол өндөр үзүүлэлт шүү. Иймээс явж буй хүмүүсийн биеийн байдлаас хамаараад өдөрт явах замыг тогтоох хэрэгтэй. Мөн амарч цайлах, хооллох газраа урьдаас шийдэх хэрэгтэй. Мөн хэдэн минут яваад хэдэн минут амрах вээ гэдгээ шийдэх хэрэгтэй. 20 гарам кг ачаа үрээд удаан алхана гэдэг бүтэшгүй мөн биенд ч муу. Жишээлбэл бид хоёр 15 мин алхаал 2-4 мин амарна. Өдөр хоол хийж идвэл цаг их орох учраас боорцог цайгаа л иднэ. Зөвхөн оройл хоол хийж иднэ. Очих газар маань хол, олон хонож очих байсан болхоор энэ арга бид хоёрын хувьд зөв байсан. Хэрвээ ойрхон бол өдөр хоол хийж идэж болно л доо. 

Зөвлөгөө №4
Буудаллах газар. Орой буудаллах хоноглох газраа сонгохдоо аль болох гол устайгаа ойр буух хэрэгтэй. Мөн модтой ойр буувал зүгээр гэхдээ томоохон ойн захад бол дэмий л дээ. Өдөржин алхаад ядарсан байх учир орой юм хийх тэнхэлгүй болно. Иймээс ус, модтой ойр бууж гялс хоолоо хийж идсэн дээр. Оройн хоолоо ихэнхдээ ил гал дээр хийсэн учир нь хамаагүй хурдан, бас амттай. Мөн дулаацна. Майхнаа тэгшхэн мөртлөө үл ялиг овгор газар барих хэрэгтэй. Мөн мод, чулуугүй газар барихгүй бол шөнөжин чамайг нухаад унтуулахгүй. Майхны хувьд овор багатай, бага үйлдлээр баригддаг бол сайн. Манай майхан 3-хан үйлдлээр босдог байсан нь амар ч байж дээ.  

Зөвлөгөө №5
Иймэрхүү онгон зэрлэг байгалтай, хүний хөл бараг л хүрээгүй газар руу аялал хийж байгаа бол олуулаа явах хэрэгтэй. Хамгийн багадаа л 5 хүн, үүнээс доош бол дэмий. Мөн бие хамгаалах зэвсэгтэй зайлшгүй хэрэгтэй. Бид 2 ганц хутгатай явсан нь сүүлд бодоод байхад арай л ухаангүй загнасан байна лээ. Замд чинь зөндөө амьтдын мөр таарна. Хааяа ой модны хажуугаар явхад янз бүрийн архирах, уралцах чимээ сонсогдоно. Буцаж байхад таарсан ах нар бол буутай явж байсан. Нэг нь үүрчихсэн. Аль болох даацтай зэвсэгтэй байх хэрэгтэй.   













No comments:

Post a Comment