Saturday, August 31, 2013

Хагийн Хар Нуур руу хийсэн явган аялал


Нуурын танилцуулга:
Интернетээс авсан зураг
Гарал: Эртний мөсдлийн гаралтай үлдэгдэл нуур 
Өндөр: Далайн түвшнөөс дээш 1817.3 м өндөрт өргөгдөн оршдог
Талбай: 2.7 хавтгай дөрвөлжин км, урт нь 2.5 км, өргөн нь 1.1 км, эргийн шугамын урт 6.2 км, хамгийн гүнзгий газар нь төв хэсэгтээ бөгөөд 25 м хүрдэг бол дундаж гүн нь 11 м.
Байрлал: Хан Хэнтийн нурууны салбар бага Хэнтийн ууланд байрлах уулын тагийн үзэсгэлэн төгөлдөр нуур.
Онцлог: Монгол орны хамгийн ариун дагшнаараа үлдсэн үзэсгэлэнт газруудын нэг бөгөөд үнэхээр сайхан онгон байгальтай. Энэ хавийн нутагт буга, хандгай, бор гөрөөс, хүдэр, хүрэн баавгай, чоно, шилүүс, нохой зээх, булга, олон төрлийн зэрлэг ан амьтан хүнээс айх аюул багатай амгалан оршдог.



Явах болсон шалтгаан: Зуны амралт дөхөж байсан болхоор энэ зун нэг л онцгой зүйл хиймээр санагдах болов. Тэгээд нилээн бодож үзсэний эцэст адал явдалтай, аюултай гэмээр аялал хиймээр байгаагаа олж мэдлээ. Ингээд хэдэн найзууддаа ч хэллээ тэд ч мөн санал нэгтэй байгаагаа илэрхийллээ. Ямарчил гэсэн бид 4 хүний бүрэлдхүүнтэй баг боллоо. Одоо гол нь хаашаа явбал тэр адал явдал, эрсдэлтэй нүүр тулахийг олох хэрэгтэй болов. Дор бүрдээ судалж олж мэдхээр хэдэн өдөр болсоны эцэст баргийн хүн яваад байдаггүй онгон байгальтай хүнд аялалд тооцогддог Хагийн Хар нуур уруу явхаар боллоо.  

Аялалын өдөр 1
Олон сар өдөр ярьж бэлдсэн аялал маань өнөөдөр энгээд эхэлж байна. Анх 4 хүний бүрэлдхүүнтэй гархаар төлөвлөж байсан  ч одоо хоёулахнаа явж байна. Учир нь нөгөө хоёрын маань тэтгэлэг бүтсэн учир аялалын хугацаанаас өмнө явах болсон юм. Олон ч сар өдөр ярисан болхоор яадаг ч байсан бид хоёр явхаар шийдсэн юм. Сүүлийн гурван хоног эрчимтэй аялалдаа бэлдсэн болоод ч тэр үү мартаж хаясан зүйл байхгүй, бэлтгэл бүрэн хангагдсан гэж хэлж болно. 2013 оны 7-р сарын 13 ны өглөө бороотой гэж жигтэйхэн, гэхдээ л энэ бороо аялалд гарахад асуудал үүсгэхгүй л дээ. Ачаагаа жин тан болгочоод нөгөө 2 оо хүлээж жаал цай ууж суув, Цэнгүүн гэх найз маань Сударчийг гэрээс нь аваад  дараан 

намайг аван бид хоёрыг автобусны буудал хүргэж өгөх байв. Баруун дөрвөн замын автобусны буудлаас өглөө 11:30 гэхэд УБ-НАЛАЙХ-ТЭРЭЛЖ чиглэлийн нийтийн тээвэрт суун ийнхүү аяны жолоогоо Тэрэлжийн зүг заллаа. UB2 хүртэл 4 цаг явж очлоо учир зам засвартай байсан. UB2 дээр буугаад Тэрэлж тосгоны хорооны байрны урд талд  үүргэвчээ янзлаад явган аялалдаа гарах бэлтгэлээ базааж байв. Яаг энэ үед нэг эмээ ирээд бид хоёроос хаа хүрэх хүүхдүүд вэ гэж асуухад, бид хоёр очих газраа ч хэлтэл тэр эмээ инээгээд явах нь тэр. Инээсэн учрыг асуутал эмээ "Тэгэж ч нуур явдаггүй байхаа" гэж байна. Энэ бол бид хоёрт анхааруулсан хэрэг байсан л даа. Гэхдээ л бид хоёр иймэрхүү юм тоох сөхөөгүй бүх л анхаарлаа урдах аяны замдаа төвлөруулсэн байв. Нэг нэг том үүргэвчтэй, нэг нь ойролцоогоор 20 гарам кг татах байх. Ер нь бол хүнд байсан удаан үүрээд явна гэж төсөөлөхгүй л байлаа. Тэрэлж голоо гатлаад Тэрэлж-Туулын бэлчир хүртэл эхний
Зурган дээр дарж томруулж үзнэ үү
ээлжинд явав. Хүнд ачаатай байсан болхоор 15 мин яваад л 3-аас 4 минутын амралттай явж байлаа. UB2-оос гархад нар гарч эхэлж, цаг агаар тааламжтай сайхан болов. Өнөөдөр буюу эхний өдөр 3:35-аас 8 цаг хүртэл 4:25 мин турш алхсаар 16 км газар авав. Ямарчил байсан 8 цагийн үед зорисон бэлчир дээрээ ирж буудаллаа. Хүнд ачаатай хол зам туулсан болхоор хөл өвдөж байна, гялс майхан овоохойгоо босгож хоол ундаа хийхээр болов. Ачаагаа хөнглөх зорилгоор хүнд хоолноосоо идэх нь дээр гээд лаазалсан үхрийн мах, будаагаа идэхээр болов. Өглөө бороотой байсан болхоор мод чийгтэй, гал асаахад жаахан хүндрэлтэй байлаа тэгээд гал дээр хоолоо тавилаа. Гурвалжин будаатай үхрийн махтай  шөл маань тасархай болсон, амт гэж ванлий. Яг одоо 23:58  болж байна, бид хоёр унтаж амрах гээд майхандаа хэвтэж байна. Сая хэвтэж байтал мод хугарах чимээ гарлаа, бас л эвгүй айдастай мэдрэмж. Хоёулахнаа явна гэдэг чинь бас л хэцүү даваа байна даа. Гарч шалгахгүй бол сэтгэлд эвгүймаа, тайван ч байж чадахгүй. Сайн хэлж мэдэхгүймаа адуу л явж байх шиг байна. Анх гарахдаа бид хоёр боджил байсан нутгийн иргэд яах бол гэж, ирээд дээрэлхэх ч юмуу эсвэл айлгах. Одоо ингээд унтийдаа. 

Үргэлжлэл бий............. 

 Аялалын өдөр 2
Өглөө 9 цаг өнгрөөгөөд бослоо цаг агаар сайхан байна, шөнө хэсэг бороо шивэрсэн бололтой. Газан дээр цайгаа чанаад боорцогтой хольж идсэнээр өглөөний цай өндөрлөв. Өнөөдөр их зам туулна гэсэн зорилготой эрч хүчээр дүүрэн урагш замдаа гарлаа. Урьдын адил 15-20 мин яваал 5 мин амарч байв. Зам дагаад алхаж байхад ойр хавьд айл, өвөлжөө их таарна. Эхлээд баруун дараа нь зүүн Баянгийн голоо гатлаад явж байгаад, аялалаасаа буцаж буй морьтой аялагч нартай таарлаа. Тэдэнд тамхи өгөх зуураа зам асуулаа, бид хоёр зөв замаар явж буй бололтой. Уулнаас урсан ирж буй жижиг горхи, урсгал замд зөндөө таарна, тэр болгонд гутлаа сольж туулж байв. Байнга солих нь жаахан төвөгтэй боловч ингэхээс өөр арга байхгүй юм, учир нь уулын гутлаа норговол цааш урагшлах болотжгүй болох байлаа. Нар жаргахтай зэрэгцээд нэгэн гэр бүлтэй таарсан юм. Тэд наадмыг энд амарч өнгрөөсөн бололтой, бид хоёроос бөх юу болсон талаар асууж байна. Бид хоёр ч наадмыг өнгөтөөр ярьж гарлаа, тэгээд тэр хэдээс сүлжээтэй утас болох ЖИ мобайл асуусан оролдлого маань талаар болсон юм.  Цааш нар шингэтэл явлаа. Бид хоёрын ачаа бараг л хөнгөрөөгүй байлаа нэг хоносон гэхэд. Өнөөдөр маш их ядарлаа сунаж унах нь, бүтэн өдөржингөө нөгөөл хүнд цүнхээ үрээд алхана гэдэг хэцүүхэн даваа юмаа. Өмнөхийн алил Туул голын хажууд Жалман уул тойроод нам дор газар буудаллаа. Одоо цаг 7 болж байна. Өнөө оройн хоол бол үхрийн лаазалсан махтай цагаан будаатай шөл, уг нь шөл хийсэн л дээ даанч хуурга болчихсон. Ходоодныхоон хэмжээгээр тултлаа идлээ сайхан байна аа. Гайхаж байж магад өдөр хоол идээгүйм уу гэж, өдөр боорцог цайтай идсэн юм. Бодоод байхнээ өдөр таарсан торьтой улсууд яг нуурнаас буцаж явсан байх, яагаад энэ талаар тэр хэдээс асуугаагүйм бол бас л сонин шүү. Одоо 22:30 болж байна ерөнхийдөө унтах тийшээ хандлаа. Хүнд өдрийн ард гарлаа, маргааш ч бас бид 2-г хүнд өдөр хүлээж байна.    

                                                                  
Аялалын Өдөр 3
Гурав дахь өдрийн өглөө 8:40 гэж бослоо. Нар тээр дээр гарчихсан халуун гэж жигтэйхэн. Нар хүчтэй шарж байсан тул бид хоёр цай хийх зуураа ачаагаа наранд сэрвээхээр шийдэн дэлгэж тавилаа. Өглөөний цайнд Липтон цай ууж өгөөжийн зүсмэл нарийн боовтой хольж иднэ. Өнөөдөр цаг агаар сайхан байсан болхоор урьдын адил гал дээр цайгаа болгосон юм. Өглөө болгон зорисон газартаа хүрэх дүүрэн эрч хүчтэй байдаг байлаа. Цайгаа ууж дуусчаад хатаасан юмнуудаа эмхэлж баглаад, хэрэггүй зарим нэг ачааг хаяв. Өдөр ирэх тусам л ачаа маань хүнд санагддаг байсан. Тиймээс үр ашиггүй дэмий ачаанаас салах хэрэгтэй байлаа. Нойтон салфетка, ганбанз, барааны саван зэрэг илүү ачааг модонд скотчдоод, өмсчихсөн муу хувцасаа шатаалаа учир нь хувцас хангалттай их байсан юм. Мөн тэр хавиар тарисан хог хаягдлаа түүн шатааж аль болох хог хаягдал үлдээлгүй байгальд ээлтэй эко аялал хийхийг зориж байсан. Ер нь аялал хийж буй хэнд ч бай хандан хэлхэд аль болох хог битгий хаяаарай!!!  
Цааш явах зам уулын дээрээс
        Ингээд 3 дахь өдрийн аялалд гархаас өмнөх бэлтгэл ажил бүрэн хангагдлаа. Замдаа гараад алхаж байхад зам нэг хэсэгтээ л сайхан байлаа, машин зам дагаж гэлдрээл. Тэгтэл зам маань уул, гол хоёрын дундуур гарах шинжтэй болоод явчдаг шүү. Төд удалгүй уул гол хоёр бараг нийлж, уулын хяраар огцом налуугаар явсаар сүүлдээ хүн явах аргагүй болов. Хэсэг яах ийхээ бодож, эцэст нь уул өөд авирах нь цорын ганц гарц болж хувирсанг ойлгов. Хэтэрхий огцом уул уруу хүнд ачаатай авиран гэдэг ээ бурхан минь. 10м урт олс авч явсан маань тэгхэд л хэрэг болсон. Олсныхоо нэг нэг талыг аван, эхлээд нэг дээшээ мацаж боломжийн газар очичоод нөгөөхөө олсоороо татах маягаар бид хоёр уул өөд авирсан. Ерөнхийдөө бол аюулыг багасгасан ухаантай. Сүүлдээ хөлийн шилбэ чангарч айхтар ядран байж уулын орой дээр нэг юм гарсан шүү. Дээр нь гараад доошоо хараад сууж байхад сайхан байсаан. Тэр л үед жинхэнэ хүсээд байсан аюултай аялалын мэдрэмжийг мэдрэх шиг болсондоо.
Уулын орой дээр
      Уулан дээр гарчаад орой даган нилээн явсаар уулнаас буулаа. Уулнаас буугаад жинхэнэ хатуу даваатайгаа уулзсандаа түүнийг нэрийг намаг, бургас гэдиймдаа. Дөнгөж буугаад хэсэг намаг бургасаар дайрч явсанаа машин замтай таарлаа. Энэ нь өнөөх бид 2-н дагаж явж байгаад уул өгсөөд дагаж яваагүй хаясан зам байлаа. Бид хоёр түүнийг дагалгүй голоо дагаад доош явлаа. Үүнээс цааш жинхэнэ ядрал, сульдалт, шантрал, уур, цөхрөлт, айдас, залхалтыг үзсэндээ. Битүү намаг, бургас дундуур хэдэн цагч явав бүү мэд. Зам нь алхахад бэрх дэгэн догон намаг, бургас нь бид хоёр шиг өндөртэй зогсоо зайгүй нүднэ, урдах замч харагдахгүй. Үнэнийг хэлхэд гэртээ л харимаар байна. Ядаж байхад дайны хажуугаар дажин гэгчээр ялаанууд нь чамайг хэдэн хоромч зүгээр байлгахгүй. Энэ бүх ялнаас зугтаж гол гатлаад явхаар шийдэв. Туул голоо гатлах гэж нөгөө нэг уул уруу авирдаг шиг л юм болсон. Голоос аль болох холуур явах хэрэгтэй, үнэхээр их аюул дагуулсан зүйл. Нэг хүчтэй урсгалд цохиулаад явбал тэгээл дуусаа. Арай гэж голоо гатлав. Нөгөө талд бургасгүй харагдсан боловч өнөөх л бургас, энэ үед зүгээр л үхмээр санагдав. Дахиал бургас дундуур зовлонт өдрийг үргэлжлүүлэв сүүлдээ буцаад гол гархаар болов, учир нь нөгөө тал өндөрлөг намаггүй юм шиг санагдав.
Тэндээс бууж ирэв
Буцаж гол гарах гэж хэдэн удаа ч оролдов бид хоёрын орсон хэсэг дандаа л гүнзгий байв. Буцаж гараад бургас дундуур гайгүй хэсэг таартал явсаны эцэст таарч арай хийн голоо гатлав. Гараал хартал нөгөө л бут хүлээж байсан юм шиг л ярзайжил байв. Тэрхэн зуур ёстой урам хугарлаа. Дээшээгээ хэсэг халцархай байна тэнд очиж буудаллая гээд бургас дундуур туучив, очитол өнөөх машины зам байна. Алдагдсан замаа олж  хараад ямар их баярлав, хэлэх үг ч алга. Баярласандаа урам орж нар жаргатал цааш явхаар шийдэв. Хэсэг явж явж нэг голд тулж ирэв, энэ бол туул гол биш уулын амнаас урсан ирж буй нэр нь үл мэдэгдэх гол байв. Голын наан яг хажууд нь буудаллаж орон хоолоондоо орлоо. Энд өмнө нь хүн буудаллаж байсан бололтой түлээний мод, тулгын 3 чулуу байна. Зовсоны эцэст жаахан ч гэсэн аз тохиолоо. Гал түлж нойтон хувцас, гутлаа хатаахаар тавьж хоолоо хийлээ. Удахгүй унтнаа, голын урсгал сонсоод унтах сайхан л байна. Хамгийн муухайн бид хоёрын 4 гутал 4-лээ нойтон байна. Эцэст нь хэлхэд ийшээ явмааргүй хогийн газар байна. Жинхэнэ бэрхшээл гэж юу болохыг амсаж явнадаа. Үнэндээл аймшигтай. Төгсөв.

Үргэлжлэл бий.............
Санамж: Яг тухайн үед орой болгон бичиж байсан тэмдэглэлээ үл ялиг дэлгэрүүлэн нийтэлж байгаа болно. Тухайн үеийн сэтгэл зүйн байдал болон эмоци шууд шингэсэн байгаа гэдэгт итгэлтэй байна. 
Аялалын өдөр 4
Хаг-Туулын бэлчир
Өглөө 9 цаг жаахан өнгрөөж бослоо. Бүх зүйл урьдын адил болдгоороо болж, өглөөний үйл ажиллагаа ч мөн адил. Гэхдээ өнөө өглөө газан дээр цайгаа чанасан. Өглөө нар шарж байсан байсан хэдий ч яг одоо бороо орж байна 10:43 минут. Өчигдөр шөнө ямар хүйтэн байваа. Нуур уруу ойртох тусам оройдоо хүйтэрсээр. Хөл гар янгинатал өвдөж, цааш алхахад түвэгтэй л байна. Дээрээс нь гуталнууд маань хатаагүй байдаг. Бид хоёр жижиг сажиг гол гаталсаар, түрхэн зуурын шиврээ бороонд намаг туулсаар хүсэн хүлээсэн Хаг-Туулын бэлчир дээрээ ирлээ. Гутал нойтон байсан болхоор намаг дундуур ч дуураараа нэг явсандаа. Хаг гол том гол юмаа. Нэг юм сануулхад бид хоёр замаа дагсаар байгааг хэлэх байна. Энэ бэлчир дээр маш олон хүний буудалласан ул мөр бий, бүүр тусгай тэмдэгийг хүртэл модонд хадаж өгсөн байсан. Ер нь бол аяны буудал болсон газар. 


Тийшээ л явна даа
     Хэсэг амарч ойр хавийг сонжингоо хэдэн зураг татууллаад цааш замдаа гарлаа. Туул голоосоо салж Хаг голоо даган явав. Зам тэр чигээрээ намаг, аймшигтай урт дуусашгүй үхлийн намаг, бодхоор л уйлмаар болох юм. Гуталтайгаа намаг дундуур туучсаар л байлаа, сүүлдээ ярианы сэдэв, дуулж буй дууны үг хүртэл намаг болж эхлэв. Замаа дагсаар. Үүгээр явдаг ямар айхтар машин бээ би лав төсөөлөхгүй байна. Энэ заваан намгаар туучдаг төгс машин л юм шиг байна. Хагын гол маань салаад уулын цаагуур орлоо бид 2 газрын зургаа даган Живхэйстэйн голоор өгслөө. Энэ их том хөндий байна. Гэхдээ нөгөө намган дундуураа явсаар л байлаа. Ёстой л нээрээ тарчлаан гэж юу болохыг биеэрээ л амсаж явна даа хөөрхий минь. Явсаар Живхэйстэйн голоо гатлаад Мэргэн хөтөл даваа уруу өгслөө, өгсөөд байна гэхэд намаг байсааар л новшин намаг дуусдаггүй шүү! Хөтөл даваад уруудах тэр мөчид нар хэдийн алга болжээ. 
Яг одоо бол бид хоёр Бөгжний эзэн дээр гардаг Shire шиг тийм нэг газар буудаллаа. Байгаль гэж дэндүү үзэсгэлэнтэй ярих юм биш. Энэ л үед бүх өвчин зовиураа мартаж амар амгаланг олох юмдаа. Энэ зам явсаар Хонгорын голыг гатлаж байна. Арайл гатлалгүй голын наад талд Буурлын нурууны хойно хоноглож байна. Мод байхгүй газан дээр будаатай шөл хийж байна, дараа нь цайгаа чананаа. Энд хүйтэн ядаж байхад хуурай гутал байхгүй. Цаг агаар ерөнхийдөө хүйтэн шүү. Маргааш л нуур орнодоо нэлээд ойртсон. Өнөөдөр ойролцоогоор 25 км газар явлаа бараг намаг тууллаа гэж ойлгож болхол юм. Үнэндээ гутарч байна яах гэж гарваа гэж.    
Үргэлжлэл бий.........     

                                         Аялалын өдөр 5

Өнөөдөр нуур хүрнэ гэж бодоод эртлэн босож цай ундаагаа хийж уув. Өчигдөр оройжин энэ талаар ярьж хоносон юм. Яг 10 цаг гэхэд Хонгорын эргээс хөдлөж голоо гатлан цааш явлаа. Дахиал нөгөө намаг дундуураа хэсэг газар явж, эцэст нь Улаан Толгойтын даваан дээр ирлээ. Энд ирээд ямар их баярлаж байсан гээч, удахгүй нуур орно гэж бодхоор л сэтгэлд сайхан байлаа. Даваагаа даван доош уруудсаар. Нэг зүйлийг хэлхэд машин зам энэ хүрээд дуусаж оронд нь хүний жим үргэлжлэн гарч ирсэн юм. Жим нь нарийхан болхоор явхад бэрх их төвөгтэй, хальт гишгэнэ, бас болоогүй ээ дээр доор. Энэ хөндийгөөр явхад нөгөөл нэг гол горхи, намаг нь байнга тааралдана. Том бургастай намаг тааралдхаар нь зугтаад уул уруу гарав. Буруу замаар орчихсон юм шиг нэг л сонин санагдаад байсан болхоор, уулан дээр гарч цааш явах замаа хархаар уул уруу гарлаа. Дээр гараад газрын зургаа гарган харвал, нэг л өөр юмаар яваад байх шиг. Тэгээд цааш явж үзэе гээд үргэлжлүүлэн явхаар боллоо. Нэг мэдэхэд хол явсан байв, яагаад ч юм бэ биш болоод байх шиг. Зургаа гарган нүдээ бүлтийтэл харлаа. Энэ үед буруу замаар орсоноо ойлголоо.
Тэрхэн мөчид инээх ч биш, уйлах ч биш болов. Цаг 3 болж байдаг бид хоёр 10-аад км дэмий явсанаа ухаарч буцхаар шийдэв. Хамгийн гол нь энэ хөндий дундуур хэсэгтээ л шигүү ойгоор явдаг болхоор эндээс хурдхан гарахыг л бодож байв. Бид хоёр уурандаа маш эрчтэй буцлаа, дэмий цаг үрж үр ашиггүй явсанаа бодхоор уур улам л их хүрнэ. Хоорондоо юу ч ярилгүй маш удаан явав, дотор дотроо элдэв юм бодон ууртайн аргагүй алхалж байв. Буцаад нөгөө даваа хүртэл ясан ч хол юм, 7 цаг өнгрөөж даваан дээр дээрээ ирлээ. Үдээс хойш эрч хүч сулардаг болхоор буцахдаа удаан алхасан нь тэр. Яг даваан дээр гарах гээд явж байгаад ганц согоотой таарсан маань сэтгэл санааг тэрхэн зуур баясгаад авав. Бид хоёрыг хараад гялс уул даван зугтаан одов. Даваан дээр гарч ирээд салаа зам байсныг олж харлаа, яаг газрын зурган дээрх шиг шулуун зам болох нь зурайж байв. Одоо бодход өдөр зургаа арайл өнгөцхөн харжээ. Өдөржин дэмий алхаад ядарсан гэж их. Хоноглох газар олдохгүй сүүлдээ залхан буцаад Хонгорын гол орж хонохоор шийдэв. Ууланд чоно нэгэнтэйгээ уралцах дуу сонсдоно, айдас бид хоёрыг шууд л бүрхэн авав. Энэ үед ямар их айж ядарч байваа, хурдхан л урд шөнийн хоносон газраа очихыг бодож байлаа. Зүдэрч зүдэрч 8:45-д ирлээ. Гялс майхнаа барин амрахыг бодов. Оройн хоолоо хийх зуураа нилээн ярилцлаа маргааш яахыг. Хоолоо идчээд унтах хүртлээ тэмдэглэлээ хөтлөнгөө бас дахын ярилцлаа. Маргааш буцнаа. Сүүлийн 3 хоног ч юм юм л үзсэн, зовлонтой өдрүүд байлаа. Одоо хангалттай гэрийн зүг явах цаг болсон. Бушуухан хариа минь.
Байгаль чи үнэхээр хатуу шалгуур юмда, зуны цагт үзэж болох бүхий л шалгуурыг чинь бид хоёр үзлээдээ. Их юм ухааруулсанд баярлалаа чамд.                       

Дараагийн хүмүүс битгий төөрөөсөө гэсэндээ даваан дээрх модон овоон дээр рашаан гэж сийллээ. Энэ жимээр явхад Естийн рашаан ордог юм.






Аялалын өдөр 6
"Буцах зам"
Өчигдөр орой үнэхээр хүйтэн байлаа яг л өвөл мэт. 8 цаг өнгрөөгөөд бос ч цайгаа чанан арвайн гурилаа зуурж өглөөний ундаа уулаа. Буцна гэж бодхоор сэтгэл санаа сайхан гэж жигтэйхэн. Уламжлал ёсоор 10 гээд замдаа гарлаа. Ирсэн замаараа буцна гэдэг бол үнэндээ л аймшигтай байлаа. Иймээс бид хоёр нуур уруу ирдэг хоёр дахь зам болох Хавиргын даваа давж шууд л "Баруун Баян" ордог замаар явхаар шийдэв. Энэ зам маань нөгөө замаа бодвол хамаагүй дөт. Эхний өртөө бол Живхээстэйн гол, тэнд даваа уруу салдаг жим байдаг юм. Төд удалгүй салаа зас дээрээ ирж жаахан цай ууж юм идлээ. Салаа зам маань бургасан дундуур явсаар модтой уул уруу нийлж харагдана. Ойролцоогоор 6,5 км яваад даваан дээр
очих байв. Тод нарийхан жимээ даган бургасан дундуураа  явсаар ой уруу нэг юм орлоо. Ой орох замд янз бүрийн л амьтны мөр тааралдана. Ойгоор явах маш сонирхолтой байлаа, үзэж харах юм ихтэй. Жим даган гэлдэрч явхад юм юм л тааралдана гал түлсэн ул мөр, жижиг модон оромж гэх мэт. Нөгөө жим нь бүдгэрсээр бүдгэрсээр эцэст нь алга боллоо. Урагшилсаар байтал сүүлдээ явах аргагүй болов. Тэрхэн үед дахиад л илүү явчихсан юм шиг санагдана, ачаагаа хаяад хэсэг жимээ хайсан боловч юу ч олсонгүй. Сандран замаа хайж байхад цаг хугацаа хүрдтай өнгрөн одох мэт санагдана. Нэг хартал орой болж байгаа ч юм шиг. Ойд шөнийг өнгрүүлнэ гэдэг бол тамд унасантай л ижил. Эцэст нь буцхаар шийдэв, нөгөө л нэг бэлчирлүүгээ. Гутран яаран уруудаж явтал баруун тийшээгээ уул уруу өгөссөн жим байх нь тэр. Эцсийн эцэст жимээ эргүүлэн олж авлаа. Бид хоёр түрүүн 1 км орчим хэтрүүлэн явсан байв. 30 минут өгсөөд нэг оргил дээр гарлаа, дахин нэг оргил дээр гарлаа. Зам нь асар их чулуутай байсан нь төвөгтэй. Оргил дээр гараад хархад ойр орчим үзэсгэлэнтэй. Дараагийн өртөө болох даваан дээрээ ийнхүү гэрч ирсэн юмдаа.  
    

Цааш үргэлжлүүлэн даваагаа уруудан удаан гэгч нь явсаар нөгөө л намагтайгаа эргэн учирлаа. Сураагүй юм биш туучаал явсан. Намаг туулан явж байтал өөдөөс морь гараад ирэх нь тэр зог тусан сайн хартал хөтөлгөөн морьтой нутгийн ах байна. Энэ бол 4 өдөр хараагүй, хүслэн болж явсан хүнтэйгээ таарах нь тэр. Мэндлээд шууд л юм ярьж гарлаа. Ах хүү хөтөч хийж явна гээд хойш эргэн заатал, хойноос нь 6 морьтой хүн ирж явна. 6-уулаа ижилхэн десант хувцастай, нэг нь буу үүрчихсэн. Тэрхэн зуур баахан юм л ярьсан. Ах нар нуур уруу явж байгаан тэр. Бид хоёрыг хараад нилээн л инээсэн, аргагүй шүү дээ хүмүүс ингэж нуур уруу явж байтал бид хоёр хахахах...... 
        

7 цаг өнгрөөгөөд буудаллах газраа ирлээ. Зуугийн рашаанаас холгүй хажууханд нь шахуу ирлээ. Угаас хүн амьтан буудалдаг ус, түлээ мод ихтэй сайхан газар байна. Өнөө оройн хоол
бол борцтой гоймонтой шөл. Гал дээр хоол хурдан урамтай буцлах юмаа. Томхон шиг гал асаасан болхоор хоол, цайгаа гялс хийв. Оройн хоолоо идчээд галын хажууд дээш харан хэвтлээ, ямар сайхан байваа салхи байхгүй, дулаахан. Ер нь өнөөдөр хамгийн сайхан өдөр байхаа. Нийт аялалын өдрүүдээс хамгийн жаргалтай өдөр нь. Өглөө 10-аас орой 7 хүртэл нийт 25 км зам тууллаа. Нэмж хэлхэд сүүлийн 2 өдрийн цайнд Дарницкийг горхины усаар даруулан идлээ. Энэ хавийн бүхий л гол горхины усыг уулаа. Одоо унтах цаг болжээ. Майхандаа орж аллага үйлдчээд унтахгүй бол тайван нойрсоно гэж байхгүй шүү. Маргааш ямар ч байсан Сайн Овоо орхоор шийдлээ. Гэрлүүгээ л нэг холбоо барих юмсан. 
Үргэлжлэл бий..........


Аялалалын өдөр 7
"Бариа"
Өглөөний 8:44. Горхин дээр очиж гар нүүрээ угаачаад өглөөний цайгаа уулаа.
Арвайн гурилыг хурдхан гэгч нь идээд майхнаа хураан гархад бэлдэв. Харьж байгаа болхоор эрч хүч гэж дүүрэн. Дунд Баянгийн голын зүг чиглэн өглөө хэсэг намаг туулаад цааш цэцэгт сайхан хөндий руу орлоо. Замдаа хэдэн ч гол горхи туулав бүү мэд. Зарим нэг нь газрын зурган дээр байхгүй. Өдөр 1 цагийн алдад Гүнжийн сүм руу салдаг салаа заман дээр ирлээ. Өнөөдрийн төлөвлөгөө бол Сайн-Овоо орж хоноглох байв. Замын салаан дээр газрын зургаа гаргаж ирэн хартал тун их дөхжээ. Харина гэж бодоод эрч хүчээр дүүрэн, өмнөх өдрүүдээс хамаагүй хурдан алхаж байлаа. Цааш үргэлжлүүлэн цаг хэртэй яваад хоёр үхэр тэрэгтэй аялаж яваа хүмүүстэй таарсан юм. Дөхөж очоод тэнд байгаа хүмүүстэй хэсэг зуур юм ярилцлаа. Ямарчил байсан бид хоёр Баруун Баянгийнхаа аманд яваагаа мэдэж авсан. Тэндээсээ үргэлжлүүлэн голоо дагаад уруудсаар л. Баянгийн голоо хоёр гатлаад жижиг даваа даван "Самбартайн" аманд орж ирлээ. Хөл ч улам л өвдсөөр. Гэнэт араас машин ирж байна, жижиг Honda маркын машин. Нэг нэгэнрүүгээ харан инээд алдаад, бөөн баяр болон гараа өргөөл зогслоо. Машин бид хоёрыг өнгөрөн зогслоо. Араас нь гүйж очоод хартал 3 ах хүү суучихсан явж байна. Бид хоёроос хаа хүрэх талаар асуугаад машиндаа суулгав. Машинаар явах ийм сайхныг мартжээ. Тэрхэн зуур авсан мэдрэмж төсөөлөшгүй сайхан байсан. Ах нар хариж яваа бөгөөд бид хоёрыг Сайн-Овоо өнгрөөгөөд буулгая гэв. Бид хоёр зөшөөрлөө, угийн зөвшөөрнө л дөө. Замдаа бид хэд манай аялалын талаар ярилцлаа. Ах нар ч өөрсдийнхөө аялалын түүхээс мөн хуувалцан ярьж өглөө. Хэсэн хугацааны дараа бидны буух цаг болж, бэлчрээс жаахан наан шороон зам дагуу буулаа. Явган аялал маань цааш үргэлжилсээр бэлчир орох нь тэр. Шууд л утсаа асаалаа даанч сүлжээ байсангүй гэж. Нилээн явж байгаад асаахаар боллоо. Ах нар бараг 5 км хасаж өгсөн болхоор бид хоёр Тэрэлж шууд орох боломжтой болсон. Цаашлаад гэртээ ч харих боломжтой байсан. Төд удалгүй сүлжээ орж хүсэн хүлээсэн ээжүүдрүүгээ залгалаа. Санаа нь их зовжээ, ямарчил байсан амьд яваагаа хэллээ мөн удахгүй очихоо ч хэллээ. Энгээд сэтгэлийн нэг ч гэсэн ачаа хөнгөрлөө. Дараагийн асуудал бол хэрхэн гэртээ харих байлаа. Найз Болдоотойгоо ярилаа, ирж аваач гэдгээ ч хэллээ. Манай хүн жаахан маяглаж байснаа эцсийн мөчид ирж авхаар боллоо. Нилээн орой ирнэ гэж мань хүн хэлж, бид тохиролцов. Өнөөдөртөө харина гэдгээ мэдсэн бид хоёр нэг л тийм аажуу тайван болов. Хэсэг удаан гэгч жаргаж буй нарны туяанд суун амарч, өнгөрснөө нэг эргэн харж баахан инээд алдсандаа. Тэрэлж хүртэл үлдсэн 4 км туулхаар алхалаа. Оройн 20 цагийн үед UB2 дээр ирж биелэгдэшгүй аялалаа өндөрлүүллээ. Бариан дээр ирэх тэр мөч, том давааны ард гарсан сайхан мэдрэмж. Соёлын төвийн урд очиж нойтон хувцаа солиод, гадаа хүйтэн байсан болхоор дэлгүүрт орж суулаа. Байсан мөнгөөрөө хэд хоног мөрөөдсөн зүйлсээ шууд л авах нь тэр. Кола, зайрмаг, сникерс гурав ч ярих юмгүй сайхан байсаан. Яг одоо сүүлийнхээ өдрийн тэмдэглэлийг бичиж суугаа минь энэ. Удахгүй ирэх машинаа хүлээнгээ сууна. Гэртээ харих тэр мөчийг тэсэн ядан хүлээж байна.    
Төгсөв 
  
ТЭРЭЛЖ. Энд суугаад амарч байхдаа хамгийн жаргалтай байлаа гэж.

Аялалд авч явсан зүйлсийн жагсаалт: ЭНД ДАР
ЗӨВЛӨГӨӨ: ЭНД ДАР






2 comments:

  1. Өдөр өдөр нь бичсэн тэмдэглэл гэснийх шал ондоо байна шүү. Үргэлжлэл нь даанч байхгүй юм шиг байна, бичээрэй :) Амжилт!

    ReplyDelete
  2. Мундаг зоригтой аялал хийжээ. Үлийгээ бодож гэрээсээ гарсан юм лол. Юутай ч ингээд блогоо бичээд сууж бгаад чинь баяр хүргэе :P
    /btw үсгийн алдаагаа засаарай/ Дараа дараагийн нийтлэлүүд, бас сонирхолтой аяллуудыг чинь хүлээж байна.

    Зургаа илүү томоор хийж, олон гоё гоё зураг авбал бүр сонирхолтой болох юм байна шүү.

    ReplyDelete